Нэг зорилго-Нэгдсэн шийдэл

2017-01-13 14:59   Уншсан тоо: 349

           Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, Сахүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар үг хэллээ.

           Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын анхааралд байх болно гэлээ. Эдийн засгийг эрүүлжүүлэх, хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгоход санхүүгийн олон талт тогтолцоо нэн шаардлагатай байгааг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва онцолж, хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.