Клирингийн гишүүд үйл ажиллагаагаа эхлүүлэв

2020-03-31 10:56   Уншсан тоо: 240

Монгол Улсын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй Гүүдсек ҮЦК, Ард капитал групп ҮЦК, Ти ди би капитал ҮЦК-иуд “Үнэт цаасны клирингийн журам”-ын дагуу “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн Клирингийн гишүүнээр элсэж гэрээ байгуулаад байна.

СЗХ-ны 2020 оны 29 тоот тогтоол, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо компанийн Гүйцэтгэх захирлуудын 2020 оны А25/А10/А31 тоот хамтарсан тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны дараах үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс клирингийн шинэ үйлчилгээ, төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчимд шилжүүлж байгаа бөгөөд гишүүнчлэлийн гэрээ байгуулсан Клирингийн гишүүд мэргэжлийн байгууллагуудаа манлайлан шинэ үйлчилгээг эхлүүллээ.

Мөн Голомт капитал ҮЦК, Би ди сек ҮЦК, Ард секюритиз ҮЦК, Апекс капитал ҮЦК, Инвескор капитал ҮЦК, Мирэ эссет секьюритис монгол ҮЦК, Нэйшнлсэкюритис ҮЦК-иудыг Клирингийн шууд гишүүнээр, Голомт банкийг Клирингийн ерөнхий гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсан бөгөөд гишүүнчлэлийн гэрээ байгуулснаар клирингийн үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.