Клирингийн гишүүдтэй анхны уулзалтаа хийлээ

2020-05-21 14:20   Уншсан тоо: 109

Төлбөр тооцооны шинэ горимд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл 2 сар орчим хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд клирингийн гишүүдийн хувьд клирингийн үйл ажиллагаанд оролцоход тулгарсан асуудлуудыг хэлэлцэх, тайлбар хүргүүлэх зорилгоор Клирингийн төвөөс уулзалт зохион байгуулж тус уулзалтад Клирингийн гишүүд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүдээс оролцлоо.

Энэхүү уулзалтаар “Үнэт цаасны клирингийн журам”-д нэмэлт өөрчлөлт орж байгааг албан ёсоор урьдчилан танилцуулав.

Клирингийн гишүүд анхдагч зах зээлийн төлбөр тооцоо хэрхэн явагдах талаар тодруулсан ба энэ тухай Клирингийн төвийн Гүйцэтгэх захирал дараах тайлбарыг хүргүүлэв.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос (СЗХ) манай байгууллага болон ҮЦТХТ-тэй анхдагч зах зээлийн үйл ажиллагааг хэн нь хариуцан хийх илүү боломжтой байна вэ гэдэг талаар уулзсан. Бидний зүгээс өмнө нь хийж байсан тул ямар нэгэн асуудалгүйгээр хийх боломжтой саналаа хэлсэн. Харин СЗХ-ны зүгээс шинэ горимд шилжсэнтэй холбоотой ҮЦТХТ хариуцан авах нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн СЗХ-ны ажлын хэсэг үнэт цаасны номинал данс үүсгэх, зах зээл үүсгэгч бий болгох, үнэт цаас зээлдүүлэх асуудлуудыг судлан хэлэлцэж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг клирингийн гишүүддээ өглөө.

"Монголын Үнэт Цаасны Клирингийн Төв" ХХК

2020 оны 05 сарын 19