"Эвлэл" ХК-ийн нийтэд санал болгосон үнэт цаасны бүртгэлийг хасаж, компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож өөрчлөх шийдвэр гарлаа

2020-05-22 14:15   Уншсан тоо: 220

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 336 дугаар тогтоолоор МХБ-д бүртгэлтэй "Эвлэл" ХК-ын нийтэд санал болгон гаргасан 43,768 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох шийдвэрийг гаргалаа. Хувьцаагаа компанид эргүүлэн авахыг шаардах, эрх үүссэн эзэмшигчдийн эзэмшилд байгаа хувьцаанд оногдох хувийг нэгж хувьцаанд 1,360 /нэг мянга гурван зуун жар/ төгрөгөөр тооцож "ҮЦТХТ" ХХК-д гэрээ байгуулан төвлөрүүлж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх үүргийг өгжээ.

.