Клирингийн үйлчилгээний шимтгэл тооцох арга өөрчлөгдлөө

2020-06-02 16:34   Уншсан тоо: 199

“Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийн клирингийн үйлчилгээний шимтгэлийг “Үнэт цаасны клирингийн журам”-ын хавсралт 1-д заасны дагуу “нийт үнийн дүнгээс” тооцон авдаг байсан бол Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулж, клирингийн үйлчилгээний шимтгэлийг “цэвэршүүлсэн үнийн дүнгээс” буюу клирингийн гишүүнд хамаарах тухайн өдрийн авах зарах хэлцлийн зөрүү дүнгээс тооцон авахаар боллоо.

Энэхүү тогтоол нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд клирингийн шинэ үйлчилгээ эрхэлж буй 11 клирингийн гишүүнийхээ үйл ажиллагааг дэмжсэн чухал шийдвэр бөгөөд 2020 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

 

2020.06.02