"Сүү"ХК нийтэд энгийн хувьцааг нэмж санал болгон гаргаж байна.

2020-07-01 14:25   Уншсан тоо: 168

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК 2019 онд нийт сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 49 хувийг, шингэн сүүний зах зээлийн 73 хувийг эзэлж буй сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч компани билээ. "Сүү" ХК олон нийтэд санал болгон гаргаж буй нэмж гаргасан нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэтэй 85,589,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэн нийт гаргасан хувьцааг 429,589,000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн СЗХ-ны дугаар 689 тогтоол 6 сарын 29-ний өдөр гарлаа. Энэхүү нэмж гаргасан энгийн хувьцааны 77,030,100 ширхэг хувьцааг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, 8,558,900 ширхэг хувьцааг олон нийтэд тогтоосон үнийн аргаар 218 төгрөгөөр худалдах юм байна.

Тогтоолын дугаар дээрх линкээр Санхүүгийн Зохицуулах Хорооны тогтоолын дэлгэрэнгүйтэй танилцана уу.

 

 

 

 

 

 

 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК
2020 оны 07 сарын 01