АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2020-08-25 10:53   Уншсан тоо: 520

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-д  Ерөнхий нягтлан бодогч, Дотоод хяналт шалгалтын ажилтан, Програмистын ажлын байранд тус тус ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байр: Ерөнхий нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, НББ тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих. Компанийн харилцдаг банкны бүртгэл хөтлөх, банкуудтай тооцоо нийлэх, журнал хөтлөх, үлдэгдэлд хяналт тавих;
  • Санхүүгийн болон татварын тайлангуудыг бэлтгэн гаргаж аудитын компаниар баталгаажуулан хуулийн хугацаанд багтаан эрх бүхий байгууллагуудад хүлээлгэн өгөх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжил боловсрол: Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш боловсролтой.
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх.
  • Ур чадвар:

o   Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;

o   Бичиг баримт боловсруулах чадвартай;

o   Шинэ санаа, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;

o   Багаар ажиллах, хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах чадвартай;

o   Жич: Тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт 1)
  • Иргэний үнэмлэхийн эх хувь;
  • Дээд боловсролын диплом, сертификатын эх хувь;

Нэмэлт мэдээлэл:

  • Түвшин: ЗСА-ны захирал, Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад харъяалагдана.
  • Төрөл: Бүтэн цагийн


______________________________________________________________________________________________________________________

Ажлын байр: Дотоод хяналт шалгалтын ажилтан (ДХША)

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Дотоод хяналтын үйл ажиллагаатай холбогдсон бодлого, журам, заавар, аргачлалыг боловсруулах, тэдгээрт өөрчлөлт оруулах, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Компанийн бүх албадуудын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Шалгалтаар илэрсэн эрсдэл, зөрчлийн үнэн зөв эсэхийг хариуцах, баталгаажуулах, арилгуулах арга хэмжээ авах;
  • Шалгалтын удирдамжийг шалгалтын цар хүрээнээс хамааран төлөвлөн батлуулах, хуваарийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах;
  • Компанийн Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны баримт бичгийг боловсруулах, хяналт хэрэгжилтийг хангаж ажиллах, ТУЗ болон Гүйцэтгэх захиралд MУТСТ-ын ажлыг тайлагнах;
  •  

    Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжил боловсрол: Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Ур чадвар:
  • o   Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;

    o   Бичиг баримт боловсруулах чадвартай;

    o   Шинэ санаа, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;

    o   Багаар ажиллах, хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах чадвартай;

    o   Тулгарсан асуудлыг бие даан судалж, дүгнэлт гаргах шийдэл гаргах чадвартай;

    o   Жич: Тогтвор суурьшилтай ажиллах

     

    Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт 1)
  • Иргэний үнэмлэхийн эх хувь;
  • Дээд боловсролын диплом, сертификатын эх хувь;
  • Нэмэлт мэдээлэл:

  • Түвшин: Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор харьяалагдана
  • Төрөл: Бүтэн цагийн

______________________________________________________________________________________________________________________

Ажлын байр: Програмист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгууллагын үйл ажиллагаанд зориулж одоо ашиглагдаж байгаа болон шинээр хөгжүүлэгдэж буй програм хангамжуудад ажлын даалгаврын дагуу програм хангамж боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Ур чадвар:
    • .NET Framework (C#, ASP.NET, ASP.NET WebAPI) дээр ажиллах чадвартай
    • MSSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
    • RestAPI эсвэл GraphQL ажиллах чадвартай бол давуу тал болно
    • Javascript Framework-ууд дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
    • Шинэ санаа, оновчтой санал дэвшүүлэх чадвартай
    • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах чадвартай
    • Тулгарсан асуудлыг бие даан судалж, дүгнэлт гаргах шийдэл гаргах чадвартай
    • Жич: Тогтвор суурьшилтай ажиллах
  • Англи хэлний мэдлэг сайн байх

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт 1)
  • Иргэний үнэмлэхний эх хувь;
  • Дээд боловсролын диплом, сертификатын эх хувь;

Нэмэлт мэдээлэл:

  • Түвшин: Мэдээлэл технологийн албаны ажилтан
  • Төрөл: Бүтэн цагийн

 

 

Ажлын байрны таатай орчин, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Дээрх шаардлагыг хангасан ажил горилогч материалаа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-3, -Монголын хөрөнгийн биржийн байр 2 давхарт Захиргаа санхүүгийн албанд ирүүлнэ үү. Холбоо барих утас: 7011-0104, Цахим шуудан: Info@mscc.mn

Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

 

“МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ КЛИРИНГИЙН ТӨВ” ХХК