“Эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг” батлагдан, “Үнэт цаасны клирингийн журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

2020-09-24 11:56   Уншсан тоо: 438

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолоор "Эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг"-ийг, 19-р тогтоолоор "Үнэт цаасны клирингийн журам"-ын нэмэлт өөрчлөлтийг тус тус баталлаа. Журмын нэмэлт өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 315 тоот тушаалаар батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.


Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-аас 2012 онд гаргасан   “Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчмууд” (Principles for financial market infrastructure) баримт  бичгийн дагуу клирингийн үйл ажиллагаатай шууд хамааралтай хууль эрх зүй, төлбөрийн чадвар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, бизнесийн ерөнхий болон үйл ажиллагааны бусад эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, удирдах, хяналт тавих чиглэлээр Клирингийн төвийн  баримтлах бодлого, зохицуулалт, арга замыг "Эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг"-т тодорхойлов.


“Үнэт цаасны клирингийн журам”-ын нэмэлт өөрчлөлтөөр “Хорооны саналын дагуу барьцааны хувь хэмжээг журамд заасан дээд хязгаарын хүрээнд Клирингийн төвийн Гүйцэтгэх захирал тогтоох” боломжтой боллоо.

 


2020.09.24