Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим буюу клирингийн шинэ үйлчилгээнд шилжсэнээс хойших 5 сарын хугацаанд клирингийн гишүүдийн үйл ажиллагаа, шимтгэлийн орлого, арилжааны идэвхэд орсон өөрчлөлт болон харилцагчийн төвшинд үүсч буй боломж нөхцөлийн талаар клирингийн төвөөс нийт гишүүдэд албан бичиг хүргүүлж тайлбар, мэдээлэл авсны үндсэн дээр тулгамдаад буй зарим асуудлуудыг шийдвэрлүүлэхээр холбогдох санал дүгнэлтийг Клирингийн төвөөс Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд 2020 оны 09 сарын 28-ны өдөр хүргүүлсэн юм.
СЗХ-ноос Клирингийн төв болон клирингийн гишүүдтэй дээрх асуудлаар хамтарсан уулзалт 2020 оны 10-р сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Монгол банкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр, ахлах хянан шалгагч Д.Төрбат нар оролцож зээлийн мэдээллийн сангийн талаарх ерөнхий мэдээлэл өгөв. Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн хөгжил, ялангуяа клирингийн шинэ үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах эрхийг клирингийн гишүүдэд олгох боломжтойг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Клирингийн төвийн удирдлагууд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл өгч, Зээлийн мэдээллийн санд нэвтрэх боломж олгосон СЗХ-ны Үнэт цаасны газар, Монгол банкны зээлийн мэдээллийн албаны удирдлагуудад талархал илэрхийлэв.
2020.10.12
“Мөнгөн хөрөнгийн гүйлгээний түр журам” батламжлагдлаа
2021-01-12 18:18
Албан тоот бичгийг цахимаар авч шийдвэрлэж байна
2020-12-23 18:56
Тайванийн үнэт цаасны зах зээлийн оролцогчидтой хамтарсан Вебинар сургалт уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
2020-12-18 17:33
Тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна
2020-12-01 15:52
СЗХ-оос гаргасан зөвлөмжийн дагуу ажиллах нь
2020-11-12 15:06