СЗХ-оос гаргасан зөвлөмжийн дагуу ажиллах нь

2020-11-12 15:06   Уншсан тоо: 315

Шинэ төрлийн корона вирус (Covid 19)-ын халдвар Монгол Улсад голомтлон гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Халдвар эрчимтэй тархаад буй энэ үед Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагуудад халдварт өвчний эрсдэлээс албан хаагчдаа хамгаалж, халдварт өвчин, хорио цээрийн улмаас зах зээлд үүсээд буй хүндрэлийг даван гарах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан чанд мөрдөж ажиллах, “Харвардын бизнесийн тойм”, АНУ-ын “Халдварт өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан халдварт өвчлөлийн үед бизнес, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зөвлөмжийг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байна. http://www.frc.mn/a/3439

Зөвлөмжийн дагуу бид бүхэн онцгой нөхцөл байдлын дор ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж тодорхой хэсгүүд дээр ажилтнуудаа хэсэгчлэн ажиллуулах зэрэг үйл ажиллагаануудыг түргэн шуурхай авч ажиллаж байна. 

Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн бичиг хүргүүлэх болон холбоо барих яаралтай шаардлагуудыг үндэслэн цахим болон зайнаас шийдэх арга замыг авч хэрэгжүүлж байна.

Холбогдох хаягуудын жагсаалт:

  • Бичиг хүргүүлэх бол дараах цахим хуудсуудруу илгээнэ үү: info@mscc.mn
  • Яаралтай холбоо барих утас: 70110104 ; 70113672

 

2020.11.12

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК