Тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна

2020-12-01 15:52   Уншсан тоо: 361

Коронавирусийн цар тахалтай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн явагдсаар ирсэн билээ. 

Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарч 18 чиглэлийн хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн үйл ажиллагааг нь хязгаарлахгүй шийдвэр гарсан. Ийнхүү нээгдэх 18 салбарын нэг бол банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа юм. 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн байлгаж, харилцагч хөрөнгө оруулагчдадаа ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр ажил үйлчилгээгээ явуулж байна. Компани Засгийн газрын шийдвэр болон Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын баримтлах халдвар хамгааллын дэглэм мөрдөх зааврыг хангаж, боломжит ажилтнуудыг зайнаас цахимаар ажиллуулж, зайлшгүй ажлын байран дээр ажиллах шаардлагатай ажилтнуудын нэрсийг шинэчлэн батлаад байна. 

 

 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

12.01.2020