Албан тоот бичгийг цахимаар авч шийдвэрлэж байна

2020-12-23 18:56   Уншсан тоо: 196

Ковид-19 цар тахлын халдварын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой Комисс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 23 өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 06 өдрийг хүртэл тогтоож улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан тусгайлан заасан байгууллагуудаас бусад Төрийн байгууллагуудыг цахимаар ажиллах зохицуулалт хийхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд дотоод зохион байгуулалтыг компанийн зүгээс хийж нийт ажилтнуудын 70 гаруй хувь нь цахимаар ажиллахаар зохицуултыг хийж байна.

Монголын үнэт цаасны клирингийн төв нь үнэт цаасны арилжааг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс аж ахуйн нэгжээс ирүүлж буй материалын бүрдэл хангасан албан тоот бичгийг info@mscc.mn цахим хаягаараа хүлээн авч шийдвэрлэлтийн хариуг и-мэйлээр эргэн мэдээлж байна. Мөн албан бичгийн эх хувийг "Монголын үнэт цаасны клирингийн төв"-рүү шуудангаар ирүүлнэ үү.

Түүнчлэн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг компанийн албан ёсны www.mscc.mn сайт, “Mongolian securities clearing center Co.,Ltd” фэйсбүүк хуудас, холбогдох 70110104 утсаар авах боломжтой юм.

 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

2020.12.23