“Мөнгөн хөрөнгийн гүйлгээний түр журам” батламжлагдлаа

2021-01-12 18:18   Уншсан тоо: 125

Төлбөр тооцооны шинэ горимд нэвтэрч Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын чиг үүрэгт өөрчлөлт орсонтой холбогдуулан МҮЦКТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Клирингийн төвийн гишүүн бус үнэт цаасны компанид хамаарах тооцоо, мөнгөн хөрөнгийн гүйлгээтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой “Мөнгөн хөрөнгийн гүйлгээний түр журам”-ыг баталсан билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн 04 тоот тушаалаар дээрх журмыг батламжилсан тул клирингийн гишүүнчлэлгүй үнэт цаасны компаниуд дараа төлбөрт клирингийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хугацаанд энэхүү журам нь хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Журмын холбоос: “Мөнгөн хөрөнгийн гүйлгээний түр журам”