Харилцагчийн мөнгөн хөрөнгийг ҮЦК-ийн номинал дансанд байршуулах боломжтой боллоо

2021-02-24 16:50   Уншсан тоо: 131

Монголын үнэт цаасны клирингийн төвийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02-р сарын 24-ний өдрийн А/13 тоот тушаалаар анхдагч зах зээлийн арилжаанд оролцох зорилгоор Клирингийн төвийн дансанд байршуулсан харилцагчийн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны компанийн номиналь дансанд байршуулах боломжтой боллоо.  

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК

2020.02.24