МҮЦКТ-ийн ажилтнууд төрийн дээд одон медалиудаар шагнагдлаа

2021-03-01 16:07   Уншсан тоо: 114

XVII жарны цагаагчин төмөр үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөрөнгийн зах зээлд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж зах зээлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн Захиргаа санхүүгийн албаны захирал Ч.Андсайханыг Хөдөлмөрийн хүндэт медаль, Дотоод ажил хариуцсан ажилтан А.Итгэлсүрэнг Алтан гадас одонгоор тус тус шагналаа. Төрийн одон медалиар шагнагдсан та хоёртоо нийт хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилтын дээд, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

                                              

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК
2020.02.26