Монгол улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР”,“СЭНДБОКС ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ЖУРАМ”-уудыг баталлаа

2021-03-04 17:16   Уншсан тоо: 114

“МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР”

Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Уг хөтөлбөр нь Монгол улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах “Алсын хараа 2050”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн, дунд хугацаанд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын арга хэмжээг хүрэх үр дүнтэй уялдуулсан, Монгол улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хөгжлийн түвшинг зөвхөн банкны салбарын өндөр түвшний үзүүлэлтээр тодорхойлох бус харин Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, Даатгал болон Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжин санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх баримт бичиг болжээ.

Хөтөлбөртэй энд дарж танилцах

“СЭНДБОКС ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ЖУРАМ”

Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, сэндбокс зохицуулалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлж баталсан байна.

Сэндбоксыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл бий болно гэж үзэж байна. Харин зах зээлд оролцогчдод хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж өгдөг тул финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг байна.

Журамтай энд дарж танилцах

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо www.frc.mn