Клирингийн гишүүдтэй онлайн уулзалт зохион байгууллаа

2021-03-24 17:26   Уншсан тоо: 89

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар болон Клирингийн төвөөс хамтран 2021 оны 03-р сарын 24-ний өдөр клирингийн гишүүдтэй онлайн уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар Т+2 горимд шилжсэнээс хойших 1 жилийн хугацааны клирингийн үйл ажиллагааны үр дүн, клирингийн гишүүдийн гэрээний үүргийн хэрэгжилт, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар танилцуулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс Т+2 төлбөрийн горим хэрэгжиж буй байдалд санал бодлоо солилцлоо.


“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК

2020.03.24