Клирингийн төвийн ТУ3-ын хурал боллоо

2021-03-29 13:33   Уншсан тоо: 58

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2021 оны 03-р сарын 26-ны өдөр болж хурлаар компанийн дотоод үйл ажиллагааны болон үнэт цаасны клирингийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;
  • Гүйцэтгэх захирлын ажлын тайлан, гэрээний биелэлт;
  • Дотоод хяналт шалгалтын ажилтны 2020 оны ажлын тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөө;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны ажлын тайлан;
  • Хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэх асуудлын тухай;
  • “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр”;
  • “Үнэт цаасны клирингийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, валютаар илэрхийлэгдэх компанийн өрийн хэрэгслийн барьцаа хөрөнгийн данс нээх тухай;
  • Бусад;

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК

2021.03.29