"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"ХК-ИЙН БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-03-31 14:34   Уншсан тоо: 96

Монгол Улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгох, зах зээлээс татах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2021 оны 03 сарын 26-ны өдөр авсан.

Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор хөрөнгөө өсгөх боломжийг олгож байна.

Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай билээ.

Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалах бөгөөд энэ шатны худалдан авах захиалга эхэлсэн бөгөөд 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул яаралтай шийдвэрээ гаргахыг иргэдэд зөвлөж байгаа юм байна.

Энэхүү бондоос хэн ч, хэдэн ч ширхэгийг худалдаж авах боломжтой буюу гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой.

Бондын мэдээлэл
Төрөл ТӨГРӨГ

АМ.ДОЛЛАР

Нэгдүгээр үе шатны

600 тэрбум төгрөгийн хуваарь

120 ТЭРБУМ

168.4 САЯ USD
Нэрлэсэн үнэ 100,000 ТӨГРӨГ

100 USD

Хүү төлөх хугацаа ХАГАС ЖИЛ ТУТАМ ХАГАС ЖИЛ ТУТАМ
Жилийн хүү

10%

/дуудах дээд хүү/

6.8%

/дуудах дээд хүү/

Захиалга эхлэх хугацаа 2021.03.30

2021.03.30

Захиалга дуусах хугацаа 2021.04.02 дуустал 2021.04.02 дуустал


Бонд худалдан авагчид нь Эрдэнэс тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн МХБ-д бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авах боломжтой.
Бондын Тэргүүлэх Андерайтер БиДиСЕК ҮЦК-ийн дамжуулан онлайнаар худалдаж авах заавар: