Үнэт цаасны компаниудын анхааралд

2017-07-17 11:30   Уншсан тоо: 372

Бондын төлбөр тооцооны тухай

 “АТТ” ҮЦК ХХК нь засгийн газрын болон компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр тооцоог “Үнэт цаасны тооцооны үйл ажиллагааны журам”-ын 1.4-д заасан Т+1 горимоор буюу арилжааны өдрийн дараагийн ажлын өдөр “төлбөр гүйцэтгэх банк” хооронд хийж гүйцэтгэдэг.

Төлбөр тооцоо бүрэн хийгдэх хүртэл “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 44.5-д “.... үнэт цаасны төлбөрийн гүйлгээ бүрэн хийгдсэн тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасны дагуу бондын хуримтлагдсан хүү худалдагч талд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоо бохир үнээр бодогдохыг анхаарна уу.

ТӨЛБӨР ТООЦОО ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН АЛБА
2017 оны 07 сарын 6