Зохицуулалт, үйлчилгээний хөлс авч эхэллээ

2017-01-16 12:13   Уншсан тоо: 907

Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээдүүд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг бодлогын түвшинд  дэмжих, санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн авч байгаа  зохицуулалтын үйлчилгээний хөлсийг бууруулах бодлого барин ажиллаж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний 159 дугаар тогтоолоор зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөхийг түр зогсоосон байсан.

Энэ тогтоол  нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг  Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаарын сарын 26-ны 5/3770 албан тоотоор мэдэгдэн цаашид “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний  хэмжээг шинэчлэн тогтоох , төвлөрүүлэх журам” аар шимтгэл тооцох болжээ.

Үүнд: Үнэт цаасны зах зээлд оролцогчдыг зохицуулалтын үйлчилгээний хөлс

  1. Брокер, дилерийн компанийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс 0.04 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлс
  2. Брокер, дилерийн компанийн хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцлээс олсон шимтгэлийн орлогоос 10 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлс
  3. Арилжааны Төлбөр тооцооноос авсан шимтгэлийн орлогоос 10.0 хувийг тооцож авдаг  зохицуулалтын үйлчилгээний хөлс
  4. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогоос 10.0 хувийг тооцож авдаг  зохицуулалтын үйлчилгээний хөлс
  5. Үнэт цаасны арилжаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогын 10.0 хувийг тооцож авдаг  зохицуулалтын үйлчилгээний хөлс гэх мэт шимтгэлүүд орж байна.