Ази-Номхон далайн бүсийн орнуудын үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвүүдийн групп /ACG/ ШриЛанка Улсын Коломбо хотноо 2018 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд хуран чуулж байна. Энэ удаагийн хуралд 24 гишүүн улс орны 34 төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагууд оролцож байна.

2018-11-28 16:42   Уншсан тоо: 478

 

   22 дахь удаагийн Ази-Номхон Далайн бүсийн Үнэт цаасны департментийн төв (ACG)-ийн ээлжит гишүүдийн хуралдааныг, Коломбын Хөрөнгийн Биржийн бүрэн эзэмшлийн охин компани болох Төвлөрсөн хадгаламжийн Систем (Pvt) LtD (CDS) Компани, өнөөдөр 25-н хадгаламж, клирингийн байгууллагын оролцогч төлөөлөгчидтэй Коломбо хотод зохион байгуулж байна.

   Шри-Ланка улс анх удаа хамгийн томд тооцогдох хадгаламж, клирингийн байгууллагуудын уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь,  Шри-Ланкийн хөрөнгийн зах зээлд цоо шинэ үйл явдал болж байгаа юм. Энэхүү цуглаан нь ACG-ийн голлох үйл явдал бөгөөд, 1997 оноос хойш тасралтгүй 21 жил дараалан зохион байгууллагдаад байна.

   Энэ жилийн уулзалт нь “FinTech-ҮЦТХТ-ийн ирээдүйн шилжилт, биежилтийг тодорхойлох” мөн  ҮЦТХТ-ийн цаашдын чиглэл, технологийн өөрчлөлт, ТХТ-ийн салбарын хэтийн төлөвийг Ази-Номхон далайн бүс нутгийн байдалд тааруулан онцгойлон анхаарах нь сэдэвтэй явагдаж байгаа юм.

   Арга хэмжээнд Хятад, Япон, Энэтхэг, Пакистан, Индонез, Вьетнам, Өмнөд Солонгос, Бутан, Балба, Иран, Тайвань, Камбож, Тайланд, Бангладеш, Хонг Конг мөн Манай Монгол улсаас ACG-ийн гишүүн байгууллага болох “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК , Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв оролцож байна.

   

ACG-ийн Доктор Ноён Бюнрхэй Ли “Бид өөрсдийн тусгаар тогтнол, өвөрмөц байдлыг хадгалахын зэрэгцээ, ACG-ийн хүрээнд нээлттэй сэтгэлгээтэй хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын хөгжил цэцэглэлтэд хүрч чадна. Хүмүүс ярихдаа ирээдүй гэдэг бол платформ, харилцаа холбоо, синергик нөлөө, интеграц гэж ярьдаг. Би хэлэхдээ, ирээдүй гэдэг нь хэн харилцаа холбоог өөрт нийцүүлэн түүнийг ашиглаж чадах тэр хүмүүсийнх гэж бодож байна. Миний бодлоор энэ жилийн ACG-ийн ерөнхий хурал бидний холбоог сайжруулах тэр газар байх болно гэж харж байна.” гэж хурлын илтгэлдээ дурджээ.

   Хоёр өдрийн хурлын үеэр,  хүлээн авагч Хадгаламжийн төв, албаны ажилчид мөн олон төрлийн шинжээчдийн баг холбогдох сонирхлын бүлгүүдэд нээлттэй хурал, зөвлөгөөн явуулах болно.