"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ийн үнэт цаасны захиалгын хугацааг 17:00 цаг хүртэл сунгалаа.

2019-01-29 11:39   Уншсан тоо: 335

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН ХУГАЦААГ 17:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

                     "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн "Түмэн шувуут" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг  "Монголын хөрөнгийн бирж" -ээс ирүүлсэн хүсэлтийн дагуу  2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал  17:00 цаг хүртэл захиалгын хугацааг сунгалаа.

                     "Арилжааны төлбөр тооцоо банк" -нд Бага дүнтэй гүйлгээ буюу 3 саяаас  доош мөнгөн дүн банк хооронд шууд гүйлгээ хийгдэж, Их дүнгэй гүйлгээ буюу 3 саяаас 1 мөнгөнөөс дээш мөнгөн дүнтэй гүйлгээ Монгол банкны Их дүнтэй төлбөрийн системийн журмын дагуу 16:30 минутаар хязгаарлагдах болохыг анхаарна уу.

 

                                                                                              “АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮЦК” ХХК