"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 2019.02.18-нд эхэлнэ.

2019-02-12 14:47   Уншсан тоо: 261

Олон нийтэд шинээр үнэт цаасаа санал болгон арилжаалсан "Түмэн шувуут” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/407 тоот албан бичгийн дагуу тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

   “Түмэн шувуут” ХК нь компанийхаа нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 10 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 54,575,195 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давсан үзүүлэлт боллоо.