"Арилжааны төлбөр тооцоо" ТӨХХК -ийн ТУЗ шинэчлэгдлээ

2017-01-20 16:51   Уншсан тоо: 863

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 147 дугаар тогтоол,  Сангийн сайдын 2015 оны 267 дугаар тушаал, 2016 оны 139 дүгээр тушаалыг тус тус үндэслэн “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж 100 хувь төрийн өмчтэй “Арилжааны төлбөр тооцоо” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

            Компанийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газраас эрх олгосон этгээд буюу Сангийн яам хэрэгжүүлдэг бөгөөд Сангийн сайдын 2015 оны 284 дүгээр тушаал, 2016 оны 175 дугаар тушаал болон сүүлд 2016 оны 423 дугаар тушаалаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн дахин шинээр томилсон болно.