МОНОС ХҮНС IPO

2019-04-12 08:29   Уншсан тоо: 414

         Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

        Тус компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаар олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм.

                                    

              Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Грант торнтон” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Итгэлт-Эстимэйт" ХХК тус тус үзүүлж байна.            

Та тус компанийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас татан авч үзнэ үү.