Мэндчилгээ

2019-04-12 12:49   Уншсан тоо: 382

        

         Эрхэм таны амрыг эрэхийн ялдамд, хөрөнгийн зах зээлийн тулгын
     чулууг тавилцсан Төлбөр тооцоо хадгаламжийн алба байгуулагдсаны 
    28  жил, Арилжааны Төлбөр Тооцоо ХХК байгуулагдсаны 3 жилийн
    ойн мэндийг хамт олныхоо зүгээс өргөн дэвшүүлье. 

 

 

 

         Өнгөрсөн 2018 он манай байгууллагын хувьд ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Бид төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад дотоодын харилцагч иргэд байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын, 0.7 тэрбум төгрөгийн компанийн бондын, 210.0 тэрбум төгрөгийн хувьцааны, нийт 245.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог амжилттай хийж гүйцэтгэв.

Компанийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлангаар санхүүгийн аливаа “зөрчилгүй” санал дүгнэлттэй шалгагдлаа.

Аудитлагдсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 2018 онд 1,337.7 сая төгрөгийн орлого олсон нь өмнөх онтой харьцуулахад 846.3 сая төгрөгөөр буюу 2.7 дахин өссөн бөгөөд 2018 оны төлөвлөгөөнөөс 758.6 сая төгрөгийн илүү орлого олж төлөвлөгөө 231.0 хувиар биелсэн үзүүлэлттэй байна.

Жилийн орлого үр дүнгийн үзүүлэлтээр 898.6 сая төгрөгийн татварын өмнөх, 805.9 сая төгрөгийн татварын дараах ашигтай ажилласнаар хуримтлагдсан ашгийн хэмжээ 858.6 сая төгрөгт хүрээд байна.

Цаашид хөрөнгийн захын төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, тооцооны гишүүн элсүүлэх, дараа төлбөрт тогтолцоонд шилжих, эрсдэлийг бүрэн удирдах чухал ажлууд хүлээгдэж байна.

Дээрх амжилтад хүрэхийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн, цаашдын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран оролцох баг хамт олон, төрийн болон мэргэжлийн байгууллагууд, нийт харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Гүйцэтгэх захирал

О.ЭРДЭНЭГЭРЭЛ