"Арилжааны Төлбөр Тооцоо" ҮЦК ХХК-нд мөнгө шилжүүлэх заавар

2019-05-02 16:26   Уншсан тоо: 198

Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаанаас үнэт цаас худалдан авах бол дараахь зааврын дагуу өөрийн нэрийн дансандаа мөнгөө байршуулна уу.

  1. Дотооддоо мөнгө шилжүүлэх бол

Дотоодын аль ч банкиар дамжуулан гар утас, интернет ашиглан өөрийн нэрийн дансандаа мөнгөө байршуулснаар үнэт цаас худалдан авах захиалгаа бүртгүүлэх боломжтой болно.

           Хүлээн авагчийн дансны нэр:  

 Нэр /зөвхөн нэр бичнэ, латинаар бичих бол я-ya, ю-uy г.м бичихийг анхаарна уу/

           Хүлээн авагчийн дансны дугаар:

 ҮЦК-д нээлгэсэн  таны 12 оронтой дансны дугаар

           Хүлээн авагчийн банк:

 Арилжааны төлбөр тооцоо

           Гүйлгээний утга нь дээр  :

 /Утасны дугаар, регистрийн дугаар/

 

  1. Гадаадаас мөнгө шилжүүлэх бол

Манай компани нь үнэт цаасны арилжааны дараах төлбөр тооцоог гүйцэтгэх үйлчилгээг үзүүлдэг төрийн өмчит байгууллага бөгөөд гадаадаас шилжүүлж байгаа харилцагчийн төлбөр тооцоог Төрийн банкан дахь дансаар дамжуулан таны өөрийн төлбөр тооцооны дансанд байршуулдаг болно. Дамжуулагч банкны мэдээлэл statebank.mn

Таны шилжүүлсэн гадаад валютыг тухайн өдрийн төрийн банкны ханшаар монгол төгрөгт хөрвүүлэн тооцох болно.

           Хүлээн авагчийн дансны нэр:  

  Securities Settlement Clearing House

           Хүлээн авагчийн дансны дугаар:

  1021 0055 0293

          Хүлээн авагчийн банк:

  STATE BANK OF MONGOLIA, ULAANBAATAR, MONGOLIA 

          SWIFT code: 

  STBMMNUB

          Гүйлгээний утга нь дээр  :

  /ҮЦК-д нээлгэсэн  таны 12 оронтой дансны дугаар, Овог нэр  байна/

Гадаад гуйвуулагатай холбоотой нэмэлт мэдээллийг https://statebank.mn/w/mn/m269 эндээс авна уу.