“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дууслаа.
МХБ нь “Инвескор ББСБ” ХК нь шинээр гаргасан 10.8 сая ширхэг үнэт цаасыг "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалга бүртгэлийн аргыг ашиглан стратегийн хөрөнгө оруулагчдад 1650-1750 төгрөгийн хооронд, олон нийтэд 1550-1650 төгрөгийн хооронд санал болгосон бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100 хувь биелж хуваарилалтыг хийсэн бол олон нийтэд нийлүүлэх нэгж хувьцааны үнийг 1600 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн байна. Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 1600 төгрөгөөс дээш өгсөн захиалгыг журмын дагуу 90.84 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийх юм байна.
СЗХ-ноос “Инвескор ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон өдрөөс эхлэн хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгаас давсан төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.
Үнэт цаас гаргагч нь Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэмж хувьцаа гаргах замаар татан төвлөрүүлэх хөрөнгийг Компанийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд тус компанийн андеррайтераар Ти Ди Би Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ажилласан юм.
“ҮНЭТ ЦААСНЫ КЛИРИНГИЙН ЖУРАМ”-ын төслийн талаарх уулзалт боллоо.
2019-10-24 15:54
Монгол улс саарал жагсаалтад орсон тухай мэдэгдэл
2019-10-21 08:42
Банк хоорондын системийн түр зогсолтын тухай мэдэгдэл
2019-08-13 15:04
"ЖИНСТ УВС" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
2019-08-07 08:45