"ЖИНСТ УВС" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2019-08-07 08:45   Уншсан тоо: 50

“Жинст Увс” ХК нь 2018 оны 4 сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-г нэгтгэх замаар компаниа өөрчлөн зохион байгуулах, өөрчлөн зохион байгуулагдсан компанийн оноосон нэрийг “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ. Энэхүү өөрчлөн зохион байгуулах үйл ажиллагааг Санхүүгийн Зохицуулах Хороо зөвшөөрч (2019 оны 5 сарны 8-ны өдөр зөвшөөрч, 102 тоот тогтоол, 2019 оны 6 сарын 20-ны өдөр 428 тоот шийдвэр), 2019 оны 7 сарын 18-ны өдөр холбогдох өөрчлөлтүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн. Иймд “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг “Жинст Увс” ХК шилжүүлэн авсан, “Жинст Увс” ХК нь оноосон нэрээ өөрчилж “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК болсныг тус тус мэдэгдэж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ