“ҮНЭТ ЦААСНЫ КЛИРИНГИЙН ЖУРАМ”-ын төслийн талаарх уулзалт боллоо.

2019-10-24 15:54   Уншсан тоо: 63

Дараа төлбөрт горимд шилжихэд мөрдөгдөх“Үнэт цаасны клирингийн журам”-ын 2 дахь танилцуулгыг 2019 оны 10-р сарын 23-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж ХК”-ийн сургалтын танхимд ҮЦК-ын дунд “АТТ ҮЦК ХХК” зохион байгууллаа. Эхний уулзалтыг 2019 оны 8 сарын 6 өдөр “DvP ЗАРЧМЫГ ҮЦК-д ТАНИЛЦУУЛАХ”сэдвээр зохион байгуулсан.

Энэхүү уулзалтаар клирингийн үйл ажиллагаа, барьцаа, төлбөрийн саатал, дифолт, дифолтын үед авах арга хэмжээ, төлбөрийн баталгааны сангийн талаар тайлбарлаж танилцуулгын явцад ирсэн асуултуудад “АТТ ҮЦК ХХК” зүгээс дэлгэрэнгүй тайлбар өгөв.

Энэ удаад ҮЦК-аас нийт 16 оролцогч хамрагдсан ба хүрэлцэн ирсэн бүх оролцогчиддоо баярлалаа.

Үнэт цаасны клирингийн журмаар клирингийн гишүүний өдөр тутмын үйл ажиллагаа зохицуулагдах учраас журамтай дахин уншиж танилцаад 2019 оны 10 сарын 25 өдрийн дотор саналаа илгээх нь нээлттэй байгаа.