Нээлттэй ажлын байр

2018-01-02 13:41   Уншсан тоо: 469

Ажлын байр: ПРОГРАММИСТ

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн програм хангамжийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • МS, VS.NET, C#, Java, РНР зэрэг програмчлалын хэлийг зохих түвшинд эзэмшсэн;
  • Дээрх програмчлалын хэлнээс сонгож, өндөр түвшинд мэргэшсэн;
  • Програмын шинжилгээ, зохиомж хийх мэдлэгтэй;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Жич: 3-аас дээш жил тогтвортой ажиллах.

ДАВУУ ТАЛ:

  • Техник технологийн судалгаа бие даан хийх сонирхолтой;
  • Тулгарсан асуудлыг бие даан судалж, дүгнэлт гаргах шийдэл гаргах чадвартай;
  • Өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.

ЕРӨНХИЙ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, бүтээлч;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой;
  • Бичиг баримт боловсруулах, ачаалал даах чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет;
  • Гурван үеийн намтар;
  • Бүрэн дунд болон дээд боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар (эсхүл дүнгийн хүснэгт);
  • Иргэний үнэмлэхний хуулбар.

Жич: Зөвхөн шаардлага хангасан өргөдөл гаргагчийг ярилцлаганд урина.

Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2018 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 17:00 цаг хүртэл МХБ-ийн 2 давхарт “Арилжааны төлбөр тооцоо” ХХК хүлээн авна.

ХАЯГ: Арилжааны төлбөр тооцоо ТӨХХК, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн байр, Сүхбаатарын талбай-3