DvP болон Т+2 зарчмыг нэвтрүүлэх ажил үргэлжилж байна.

2020-02-03 15:27   Уншсан тоо: 78

           Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр тушаалаар хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд DvP болон T+2 олон улсын зарчмыг нэвтрүүлэх Ажлын хэсгийг байгуулан Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцон ажиллаж байна.

           Энэ зорилгын хүрээнд IOSCO-ийн баталсан Principles for International Financial Infrastructures (PFMI)-ыг судлан нэгдсэн ойлголтод хүрэх, мэргэжлийн байгууллагуудад сургалт зохион байгуулах, “Үнэт цаасны клирингийн журам” болон “Төлбөрийн үйлчилгээний журам”-уудыг боловсруулах, холбогдох системүүдийг хөгжүүлэн турших ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

           Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар DvP болон Т+2 зарчмыг нэвтрүүлэх бэлтгэл ажлын тайланг хэлэлцэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний дотор Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны системийг DvP болон Т+2 зарчим буюу дараа төлбөрт тогтолцоонд шилжүүлэх шийдвэрийг гаргаад байна.