Үнэт цаасны клирингийн журам батламжлагдлаа

2020-02-17 17:30   Уншсан тоо: 359

          Үнэт цаасны арилжааг идэвхжүүлж хөрвөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хоорондын уялдааг сайжруулах зорилгоор үнэт цаасны дараа төлбөрт тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

          Энэ ажлын хүрээнд “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны клирингийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар тушаалаар батламжлав.

          Энэхүү журмыг батламжилснаар дараа төлбөрт тооцооны үед үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ХХК нь клирингийн гишүүн элсүүлэх, Төлбөрийн баталгааны сан байгуулах ажлыг эхлүүлэх боломжтой боллоо.

          Холбоос : Үнэт цаасны клирингийн журам