Клирингийн гишүүний элсэлтийн хураамжийг 90 хувь хөнгөлөх шийдвэр гарлаа.

2020-03-06 16:14   Уншсан тоо: 316

                     Арилжааны төлбөр тооцоо ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот тогтоолоор “Үнэт цаасны клирингийн журам”-д заасан элсэлтийн хураамж 10.0 сая төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 90 хувиар буюу 9.0 сая төгрөгөөр хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь зөвхөн “Үнэт цаасны клирингийн журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.5.2-т заасан өөрийн хөрөнгийн шалгуурыг хангаж буй хуулийн этгээдэд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд бусад хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд клирингийн гишүүнээр элссэн тохиолдолд мөн 90 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.