Төлбөрийн баталгааны сангийн зөвлөлийн хурал боллоо.

2020-03-17 17:38   Уншсан тоо: 107

          “Үнэт цаасны клирингийн журам”-ын холбогдох заалтын хүрээнд төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 7 гишүүнээс бүрдсэн Төлбөрийн баталгааны сангийн зөвлөл шинээр байгуулагдан, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Зөвлөлийн анхны хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаар Монгол Улсад шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй клирингийн үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөтэй Зөвлөлийн гишүүд танилцан  “Төлбөрийн баталгааны сангийн зөвлөлийн ажиллах журам”, “Төлбөрийн баталгааны сангийн хуримтлал тооцох журам”-ыг батлав.

Дараах линкээр орж журмын хэсгээс харна уу: http://mscc.mn/page/41