Бидний тухай

Өнөөдрийн байдлаар үнэт цаасны зах зээл дээр анхдагч ба хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр тооцооны горим үйлчилж байгаа ба, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжигдсан үнэт цаасны арилжааны тооцоог харилцагч, үнэт цаасны компани, төлбөр гүйцэтгэх банк тус бүрээр гүйцэтгэж, анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийг харилцагч тус бүрээр шууд, хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөрийг цэвэршүүлсэн дүнгээр Төлбөр гүйцэтгэгч банк тус бүрээр хийж гүйцэтгэдэг. Мөн Засгийн газрын үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрийн гүйлгээг харилцагч нэг бүрийн төлбөр тооцооны дансанд байршуулах, ҮЦК-ийн зөвшөөрлөөр арилжааны банк дахь харилцагчийн банканд шилжүүлэх гүйлгээг хийж байна.