Байгууллагын танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үнэт цаасны арилжааны тооцоо, төлбөрийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу зохистой гүйцэтгэж, хөрөнгийн захын хөгжлийн тогтвортой өсөлтийг дэмжинэ

АЛСЫН ХАРАА

IOSCO-ийн стандартыг хангасан CCP (Central Counterpary) клирингийн байгууллага болно

ҮНЭТ ЗҮЙЛС

    • Түүх, мэдлэг, туршлага
    • Мэргэшсэн баг хамт олон
    • Бизнесийн хамтрагч, харилцагч
    • Тооцооны болон төлбөрийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

ЗАРЧМУУД

    • Хууль дүрэм, олон улсын стандартыг чанд мөрдөх 
    • Шударга, шуурхай, ил тод, нээлттэй байх
    • Зөв үзэл, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх

УРИА

    • Итгэлтэй ирээдүйн төлөө

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК нь 2016 оны 04-р сард үнэт цаасны арилжааны дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, тооцоо хийх, арилжаанд оролцогчдын үнэт цаас болон мөнгөн төлбөр тооцоо гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нэртэй байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 29-р тогтоолоор хөрөнгийн зах зээлд үнэт цаасны дараа төлбөрт тооцоо Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020 оны 3-р сарын 31-ний дотор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой компанийн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт орж клирингийн үйл ажиллагааг гүйцэтгэх болсон. Үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргээс хамааруулан компанийн оноосон нэрийг  “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК өөрчлөн, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 

                   Өмчийн хэлбэр: 100% төрийн өмчтэй, Хязгаарлагдмал хариуцлагатай компани