Байгууллагын түүх

  • 1991 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн ЗГ-ын 22 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдаж, МХБ-ийн Төлбөр тооцоо, хадгаламжийн алба нэртэй анх үүсэн байгуулагджээ.

  • 1999 онд Төлбөр тооцооны системийн шинэчлэл явагдав.

  • 2003 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн ЗГ-ын т 72 дугаар тогтоолоор Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв байгуулагдав.

  • 2007 онд Төлбөр тооцоо хадгаламжийн системийг шинэчлэн E-Clearing House системийг нэвтрүүлэв.

  • 2010 онд Бэлэн бус төлбөр тооцоонд шилжив.

  • 2011 онд Монгол банкны оролцогчоор бүртгэгдэж RTGS системд холбогдов.

  • 2012 онд "МИЛЛЕННУМ АЙ ТИ" систем нэвтэрснээр Төлбөр гүйцэтгэх банкнууд бий болов.

  • 2016 онд "ҮЦТТТХТ" ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК байгуулагдав.

  • 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн 73 тоот тогтоолоор үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгов.

  • 2018 онд

    • Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 4.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.

    • Банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS  системийн II хувилбарт шилжив.

    • ACG (Asia Pacific Central Securities Depository Group) олон улсын байгууллагын гишүүнээр элсэв.

  • 2019 онд RTGS II-ACH+ Төлбөр тооцооны системийн шинэчлэл хйигдэв.