Эрсдлийн удирдлага

Төлбөр тооцооны эрсдлийн удирдлагын хүрээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Төлбөр тооцооны системийн шинэчлэлийн хүрээнд дараа төлбөрт тооцоог нэвтрүүлэхтэй холбоотой DvP-ийн ажлын хэсэгт орж ажиллаж байна.
  • Зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, гадаадын зөвлөхүүдтэй хамтран зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлж, санал солилцсоны үндсэн дээр Үнэт цаасны клирингийн журамыг боловсруулан батлуулахад бэлэн болоод байна.
  • Төлбөр тооцооны үйл ажиллагааны явцад үүссэн эрсдлийн бүртгэлийг хөтлөн холбогдох засваруудыг хийлгэн, дахин давтагдах нөхцөлийг бууруулах арга хэмжээ авч ажилласан
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээ тооцох, маржин тооцох, ҮЦК-ийн төлбөрийн чадварын эрсдлийг тооцох аргачилалыг боловсруулахтай холбоотой судалгааны ажлууд хийгдсэн

Байгууллагын хэмжээнд үйл ажиллагааны эрсдлийг бууруулахтай холбоотой дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Компанийн нийт ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт судалгаа хийж дүгнэлтийг Удирдлагад танилцуулсан
  • Ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт санал нийлдэг эсэх, ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнг ЗЗХ-д танилцуулсан
  • Төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааны журам, хуулийн холбогдох заалтууд, тайлангуудыг орчуулж эрсдлийн удирдлагын баг болон DvP-ийн ажлын хэсгүүдийг мэдээллээр хангаж ажилласан