Төлбөрийн үйл ажиллагаа

•Төлбөрийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахтай холбоотой дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Аудитын компанийн өгсөн зөвлөмжийн дагуу ҮЦК-иудын харилцагчдын дансны үлдэгдэлийг тулган баталгаажуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
  • ҮЦК-иудтай бодит цагийн горимд мэдээлэл солилцох гэрээ байгуулан ажиллаж байна.
  • СЗХ-ноос номинал дансны үйлчилгээ үзүүлэх эрх авсан БиДиСек ҮЦК ХК, Ард секьюритис ҮЦК ХХК, Гүүдсек ҮЦК ХХК-иай төлбөр тооцооны номинал данс ашиглах тухай гэрээ байгуулан ажиллаж байна.

•Үнэт цаасны арилжааны төлбөрийг дараах байдлаар гүйцэтгэж байна.

  • Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийг хийхдээ төлбөр гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байна.
  • Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөрийг Төлбөр гүйцэтгэгч банк болох Ариг банк, Голомт банк, Капитрон банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкуудаар дамжуулан цэвэршүүлсэн дүнгээр гүйцэтгэж байна.

•АТТ ХХК нь Засгийн газрын үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийг харилцагчдад тараах үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс “ҮЦТХТ” ХХК-аас шилжүүлэн авч гүйцэтгэж байна.

                                                                                                                                                                                                           /Сая төгрөгөөр/

Он

Эхний үлдэгдэл

Орлого 

Орлогын бүтэц

Зарлага

Эцсийн үлдэгдэл

ЗГҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр

Хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр /цэвэршүүлсэн дүнгээр/

Анхдагч зах зээлийн арилжааны төлбөр

2016

-  

   859,278.9

    523,101.3

 8,958.0

   327,219.6

859,188.3

       90.6

2017

    90.6

     4,906,581.9

  4,067,453.9

   27,737.5

  811,390.5

    4,904,500.8

    2,171.7

2018

   2,171.7

  2,000,953.9

1,853,634.8

33,395.7

113,923.4

2,002,173.0

952.6

2019-III

952.6

194,444.5

126,398.3

12,036.9

56,009.3

194,798.2

598.9

Нийт 

 

7,961,259.2

6,570,588.3

82,128.1

1,308,542.7

7,960,660.3